card

БИД СҮҮЛИЙН 5 ЖИЛД

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол хүмүүнлэгийн ажлын хөтөлбөр гаргаж ажилладаг. Хүмүүнлэгийн ажлаар жил бүр төвөөс алслагдсан аймгуудад эмнэлгээрээ бүрэн бүрэлдэхүүнтэй очиж үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, мэс засал хийдэг. Сүүлийн 5 жилийн байдлаар нийт 4200 гаруй иргэдэд 208,000,000 төгрөгийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, мэс засал хийсэн байна. Үүнээс Орхон аймгийн 538, Хөвсгөл аймгийн 552, Төв аймгийн 468, Өмнөговь аймгийн 680, Дорноговь аймгийн 420 иргэдэд очиж хүмүүнлэгийн ажлаа өрнүүлсэн.

Мөн VISION-2020 Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын Хараагүйчүүдийн Холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль, НХХЯамны харьяа Хүүхэд Хамгааллын Төвүүдтэй тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн дагуу хамтран ажиллаж байна.

Иргэн
Аймаг орон нутаг
208 сая төгрөгийн үнэ бүхий үйлчилгээ
Иргэн
Аймаг орон нутаг
208 сая төгрөгийн үнэ бүхий үйлчилгээ

7705-6699 / 77066699 / 77096699

"ТӨВ" эмнэлэг: Дүнжингарав худалдааны төвийн урд Санрайс хотхонд.
"UBH Салбар" эмнэлэг: Багшийн дээдийн урд байрлах UBH center 4 давхар 414 тоот