ҮРСДЭЭ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ 1- ХЯЛАР НҮД

...........ЗӨВЛӨГӨӨ 1- Хялар нүд..........

Нүдний алимны гадна бэхлэгддэг 6 хос булчин нь нүдний хөдөлгөөнийг зохицуулж хос харааг бүрдүүлнэ

Эдгээр булчингуудын хэт чангарал сулрал, саажилт зэргээс шалтгаалж нүд хялайдаг

☑️Хялар нүд нь дараах шалтгааны улмаас үүсэх эрсдэлтэй????

 Тархины гэмтэл ба халдварт өвчин

 Нүдний булчингийн үрэвсэл, судасны ба хавдрын гаралтай өөрчлөлт

 Нүдний гажиг, холын ба ойрын харалганыг буруу, эсвэл цаг алдаж эмчилсэн

 Төрөлхийн өвчин ба төрөхийн гэмтэл

 Стресс, биеийн хүчний хэт их ачаалал

 Хүүхдийн нүдэнд хэт их ачаалал өгөх

☑️Иймээс нүдний хяларыг эрт эмчлээгүйгээс болж хялар харж буй нүдэнд залхуу нүд буюу мохос хараа үүсэх эрсдэлтэй байдаг тул танд болон таны хүүхдэд нүд хялайж байгаа шинж тэмдэг илэрсэн бол цаг алдалгүй нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж тохирох эмчилгээний аргыг эхлэх шаардлагатай байдаг шүү! ????

#ХАЙРТАЙ_БҮХНЭЭ_ХАМГААЛЪЯ????

#хөөрхөн_нүдээ_хайрлая????

#squintsurgery????

#solongohospital????