2008 он - Монголдоо анх удаа Торлог шилэнцэрийн мэс заслыг БНЭУ-ын нүдний нарийн мэргэжлийн эмч доктор Вине Гародиа, доктор Р.П.Синх нартай хамтран хийж эхэлсэн.
2009 он - Монголдоо анх удаа Хол, ойрын хараатай – мультифокал болор, цилиндртэй – Tорик (TORIC) болорыг тавьж эхэлсэн.
2010 - 2011 он - Монголдоо анх удаа Витрoэктомийн мэс заслыг 23G, 25G буюу оёдолгүйгээр хийсэн.
2012 он - Монголдоо анхны Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001 стандарт нэвтрүүлсэн хувийн эмнэлэг болсон.
2013 он - Хувийн хэвшлийн эмнэлгүүдээс “Шилдэг Менежмент”-тэй эмнэлгээр шалгарсан.
2023 онд ХБНГУ-ын SCHWIND брэндийн 3-р үеийн тоног төхөөрөмжүүдээр “Smart Sight” (зүслэггүй), “Femtosecond” (лазер зүслэгт) технологийн хагалгаануудыг Монголд анхлан нэвтрүүлсэн.