ҮРСИЙНХЭЭ НҮДИЙГ ХАЙРЛАЯ

Дэлхий дээр харааны бэрхшээлтэй 2.2 тэрбум хүн байгаа гэх статистик бий. Тэгвэл эдгээр тохиолдлын дор хаяж нэг тэрбум буюу бараг тал хувь нь харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэх судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө л хүүхдүүд гэртээ орохоо мэдэхгүй гадаа тоглодог байв. Харин орчин үед VR, ухаалаг гар утас, зурагт, интернэт орчин мэдээлэл, харилцааны талбар болсноор хүүхдүүдийн гадна орчинд өнгөрөөх цаг хугацаа хязгаарлагдмал, хомс болсон. Мөн дижитал хэрэглээ хэт өндөр буюу өдөрт наймаас дээш цаг утас, зурагт ширтэх гэх мэт гаднын хүчин зүйлээс шалтгаалж холын хараагаа алддаг байна. Хамгийн харамсалтай нь, тус эмгэгийн гол хохирогч нь хүүхэд байдаг. Тиймээс бяцхан үрсийнхээ нүдийг хайрлаж жил бүр тогтмол үзлэгт хамруулж харааг нь тогтмол шалгуулж эрт илрүүлэх нь чухал юм шүү. #ХАЙРТАЙ_БҮХНЭЭ_ХАМГААЛЪЯ #хөөрхөн_нүдээ_хайрлая #solongohospital #эрүүл_нүд