Дэлхийн нийт хүн амын дунд хараа муудах, сохролын тэргүүлэх эмгэгүүдийн эхний 5-т глауком өвчин багтдаг.
Одоогийн байдлаар дэлхийн дахинд 80 сая орчим хүнд глауком өвчин оношлогдсон байна. Хамгийн сонирхолтой нь глаукомтой хүмүүсийн тал орчим хувь нь үүнийгээ огт мэдээгүй байдаг.
2010 онд 8.4 сая хүн анхдагч нээлттэй өнцөгт глаукомаас болж хараа алдсан бол 2040 он гэхэд 22 сая болж өсөх судалгаа гарсан.
Энэ жилийн Глаукомгүй дэлхийн төлөө нэгдье уриан дор дэлхийн даяар олон нийтийг глаукомын шалтгаант сохролын эсрэг хамтдаа тэмцэхэд чиглэнэ.
Глаукаомгүй дэлхийн төлөө нэгдье уриан дор манай эмнэлэг нүдний даралтын /OCT/ шинжилгээг 2024 оны 3-р сарын 15.16-ний өдрүүдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж байна.
Эрт илрүүлж, хараагаа хамгаалцгаая.
Үйлчлүүлэгч та эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг #ЭМД-аар цаг алдалгүй #Үнэ #төлбөргүй авах боломжтой.
Төв эмнэлэг: Дүнжингарав худалдааны төвийн урд sunrise хотхон дунд
Цаг авах тас: 77096699, 77056699
Онлайнаар цаг захиалах: https://solongo.medsoft.care:3001/