Нүдний салстад ургасан мах, өөх авах мэс заслын талаар үйлчлүүлэгчид түгээмэл асуудаг. Бид товч мэдээлэл хүргэхийг зорьлоо.
Нүдний өөх нь маш тархмал бөгөөд 2 нүдийг хамарч, ямар нэгэн шинж тэмдэггүй явагддаг. Эвэрлэг бүрхүүлийн хамар болон шанаа талд шаргал өнгийн товруу үүснэ. Ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй. Учир нь маш удаан ургалттай бөгөөд хараанд нөлөөллөггүй. Цаг агаарын хуурай байдал, тоос шороотой болон уур ихтэй орчны нөлөөнөөс нүдний мах, өөх үүсэх шалтгаан болдог.
Нүдний өөх нь...
• Коллагены гэмтлээс үүснэ
• Шар өнгөтэй, дээшээ өргөгдсөн
• Эвэрлэгрүү түрж ургахгүй
• Хараанд нөлөөлөхгүй
• Ихэвчлэн зовиургүй байдаг
• Улайж торж болно
Нүдний салстанд ургасан өөх, махыг хайлуулах дусаалга гэж байдаггүй, эмчийн заалтаар мэс заслын аргаар авдаг. Орчин үед мэс заслын дэвшилтэт аргууд дэлгэрч байгаа ч цөөн тохиолдолд нүдний өөх, мах дахин ургах тохиолдол гардаг.
Эхлээд та нүдний эмчид үзүүлээд хэрвээ мах, өөхийг авахуулах шаардлагатай байвал эрүүл мэндийн даатгал (ЭМД) төлдөг бол 100,000 төгрөгийн төлбөр төлөөд нүдний мах, өөх авахуулах мэс засал хийлгэх боломжтой.
Солонго нүдний эмнэлгийн хамт олноос