БОЛРЫН ЦАЙЛТЫН ТУХАЙ ЗӨВЛӨМЖ-1

Болрын цайлт гэж юу вэ?

Нүдний болор нь нүдэн дотор байрладаг гаднаас гэрлийг нэвтрүүлэх, хол ойрын зүйлийг харахад оролцдог тунгалаг бүтэц юм.

Нүдний болор нь тунгалаг чанараа алдаж бүдэгшихийг болрын цайлт гэнэ.

Шалтгаан?

Нүдний болор олон шалтгаанаас болж цайдаг. Болрын цайлтын ихэнхи хувийг хөгшрөлтийн цайлт эзэлдэг. Мөн төрөлхийн болрын цайлт гэж байдаг.

Түүнчлэн гэмтэл, зарим төрлийн эмийн гаж нөлөө, бусад эрхтэн системын эмгэгийн улмаас үүсч болдог.

Болор цайвал ямар шинж тэмдэг илрэх вэ?

1. Холын хараа бүрэлзэх

2. Юм манантай, утаатай мэт харагдах

3. Аливаа зүйлсийн өнгөний ялгарал бүдэгрэх

4. Хурц гэрэлд нүд гялбах

5. Харааны шил таарахаа болих

Танд дээрхи шинж тэмдгүүд илэрсэн бол яаралтай нүдний эмчид үзүүлээрэй.

Шалтгаан?

Нүдний болор олон шалтгаанаас болж цайдаг. Болрын цайлтын ихэнхи хувийг хөгшрөлтийн цайлт эзэлдэг. Мөн төрөлхийн болрын цайлт гэж байдаг. Түүнчлэн гэмтэл, зарим төрлийн эмийн гаж нөлөө, бусад эрхтэн системын эмгэгийн улмаас үүсч болдог.

Болор цайвал ямар шинж тэмдэг илрэх вэ?

1. Холын хараа бүрэлзэх

2. Юм манантай, утаатай мэт харагдах

3. Аливаа зүйлсийн өнгөний ялгарал бүдэгрэх

4. Хурц гэрэлд нүд гялбах

5. Харааны шил таарахаа болих

Танд дээрхи шинж тэмдгүүд илэрсэн бол яаралтай нүдний эмчид үзүүлээрэй.

#ХӨӨРХӨН_НҮДЭЭ_ХАЙРЛАЯ