НҮДНИЙ ХУУРАЙШИЛТ ЗӨВЛӨМЖ-2

ЗӨВЛӨМЖ-2

Нүдний хуураашилт

Нулимс нь нүдний гадаргууг жигд бүрхэж байнгийн чийгшүүлж тэжээл өгөх ба нүдний цавчилт болгоноор шинэчлэгдэж байдаг.

Уг нулимсан бүрхүүл нь салст давхарга, усан давхарга, тосон давхарга гэсэн үндсэн 3 давхаргаас бүрддэг. Эдгээр давхаргуудын тэнцвэрт байдал алдагдсанаас нулимсны хэвийн бүтэц алдагдаж улмаар нүдийг чийгшүүлж чадахгүй нүдний хуурайшилтыг үүсгэдэг.

 

Шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс:

- Нүдий цавчилт цөөрөх/машин жолоодох, утас дэлгэцийн хэрэглээ, ном унших г.м/.

- Зовхины үрэвсэл, тосны булчирхайн үйл ажиллагааны алдагдал

- 65-аас дээш нас

- Эмэгтэйчүүд

- Зарим эмийн хэрэглээ /харшил, сэтгэл гутрал, артерын даралт бууруулах, паркинсоны эсрэг, жирэмслэлтээс хамгаалах , шээс хөөх/

- Бие махбодын архаг хууч өвчин/Системийн өвчнүүд, чихрийн шижин/

- Хуурай, салхитай, тамхины утаатай, халуун орчин

- Контакт линз

- Хараа тэглэх мэс засал

- Витамин А болон Омега 3-ийн дутагдал

 

Илрэх шинж тэмдэг:

- Нүд хорсож халуу оргих

- Хараа бүрэлзэх

- Элс шороо орсон мэт торох

- Бага зэрэг салсархаг цайвар нуух гарч өглөөд зовхины ирмэг наалдах

- Нүд улайж үрэвсэх. Ялангуяа салхитай, тамхины утаатай орчинд

- Контакт линз зүүхэд өвдөх

- Нулимс гоожих

Эмчилгээ:

- Хиймэл нулимс

- Нулимсны цэг бөглөх

 

Хуурайшилт даамжирвал нүдэнд өөх мах ургах, эвэрлэг шархлах цаашлаад эвэрлэг цоорох хүртэл аюул учруулж болно. Тиймээс дээрхи зовуурь илэрвэл нүдний эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

#ХӨӨРХӨН_НҮДЭЭ_ХАЙРЛАЯ