НҮДНИЙ ӨВДӨГ ГЭЖ ЮУ ВЭ? ЗӨВЛӨМЖ-4

ЗӨВЛӨМЖ-4

Өвдөг(stye)гэж юу вэ?

Дээд, доод зовхинд байрлах тосны булчирхайн бактерийн гаралтай үрэвсэл юм.

Өвдөг үүсэх шалтгаан юу вэ?

Ихэвчлэн бактерийн гаралтай байдаг ба тэр дундаа Staphylococcus aureusгэх бактер байдаг.

Ямар шинж тэмдэгээр илрэх вэ?

Зовхины ирмэгт улайлттай,хөндүүртэй зөөлөн хавдалт(бондойлт)үүснэ. Зовхины гадна болон дотор талд гарч болно.

Ямар арга хэмжээ авах вэ?

1. Халуун бүлээн жин тавих

2. Зовхийг угааж цэвэрлэх(нүдийг цочроохгүй зөөлөн саван болон хүүхдийн шампунь)

3. Антибиотиктой тосон түрхлэгийг өдөрт 3-4 удаа зовхинд түрхэж хэрэглэх

1-2 долоо хоногийн хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой.

Гэрийн нөхцөлд дур мэдэн эмчилж болохгүй. Мөн хүйтэн жин тавьж болохгүй. Манай Монголчууд нулимсны сүврүүгээ нохойн сахал, шүдний сойзны үсээр хатгах, домын аргаар эмчлэхийг оролддог. Энэ нь халварыг улам тархах нөхцөлийг бүрдүүлдэг. Хэрэв таньд дээрхи зовуурь хүчтэй илэрвэл яаралтай нүдний эмчид үзүүлээрэй.

#Solongohospital

#ХӨӨРХӨН_НҮДЭЭ_ХАЙРЛАЯ

#ХАЙРТАЙ_БҮХНЭЭ_ХАМГААЛАЯ