ХЯЛАР ЗӨВЛӨМЖ-7

ЗӨВЛӨМЖ-7

ХЯЛАР: Хялар гэдэг нь чиглэж харсан цэгээс өрөөсөн нүдний харааны шугам зөрж хазайснаас хос хараа алдагдахыг хэлнэ.Хялар харж буй нүдний хараа муудан хос хараа алдагдах, түүгээр ч үл барам гоо зүйн үзэмж, хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж, нөхдөөсөө хөндий ичимтгий болгон оюун ухааны хөгжилд нь муугаар нөлөөлнө.Иймээс хялрыг аль болох эрт илрүүлж, бага насанд нь эмчлэх нь мохос хараа үүсэхээс урьдчилан сэргийлэх, харах чадал болон хос хараа хөгжих нөхцлийг бүрдүүлнэ.

Шалтгаан:

  • Төрөлхийн
  • Олдмол

Хэлбэрүүд

  • Гадагшаа
  • Дотогшоо
  • Дээшээ
  • Доошоо

Нүдний алимны гадна бэхлэгддэг 6 хос булчин нь нүдний хөдөлгөөнийг зохицуулж хос харааг бүрдүүлнэ.Эдгээр булчингуудын хэт чангарал сулрал, саажилт зэргээс шалтгаалж нүд хялайдаг

Илрэх шинж тэмдэг

  • Нүд гүйх
  • Хоёр харагдах
  • Зохицуулалтгүй нүдний хөдөлгөөн илрэх
  • Нүд хамт хөдлөхгүй байх
  • Хараа муудах

Авах арга хэмжээ

  • Мэс заслын
  • Мэс заслын бус

Ямар төрлийн хялар үүссэн эсэх, шалтгаан, нас зэргээс хамаарч мэс засал эмчилгээ хийгдэх эсэхийг шийддэг.

  • Дотогшоо хялар нь ихэвчлэн нүдний шил зүүх шилээр засрах боломжтой байдаг.
  • Гадагшаа хялар нь мэс засалаар засагддаг

Нүдний хяларыг эрт эмчлээгүйгээс болж хялар харж буй нүдэнд залхуу нүд буюу мохос хараа үүсэх эрсдэлтэй байдаг тул Танд болон таны хүүхдэд нүд хялайж байгаа шинж тэмдэг илэрсэн бол цаг алдалгүй нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж тохирох эмчилгээний аргыг эхлэх шаардлагатай байдаг шүү!

#ХАЙРТАЙ_БҮХНЭЭ_ХАМГААЛЪЯ

#ХӨӨРХӨН_НҮДЭЭ_ХАЙРЛАЯ

#SolongoHospital