Хараа заслын “ЛАЗИК (LASIK)” мэс засад хийлгэсний дараа хараа муудах уу?

Хараа засах ЛАЗИК мэс засал хийлгэн, нүдний шилнээсээ салах хүсэлтэй үйлчлүүлэгчдийн зүгээс энэ мэс засал хийлгэсний дараа хараа эргэн муудах уу? гэсэн асуултыг их асуудаг билээ. Бид уг асуултанд товч хариулт өгье.

Хараа заслын “ЛАЗИК” мэс заслыг 18-40 насны хүмүүст зөвлөдөг. Уг мэс засал хийлгэхийн өмнө нүдний нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг.

Хараа заслын мэс засал хийлгээд хараа сайжирсан ч дараах шалтгаануудын улмаас нүдэнд эмгэг өөрчлөлт үүсч хараа муудах тохиолдол байж болно.

  • Насжилтаас шалтгаалсан эмгэг
  • Өдөр тутмын буруу зуршил, хэрэглээ (ухаалаг утас гэх мэт)
  • Ажлын хуурай болон тоос бохирдолтой орчноос шалтгаалах
  • Нүдний гэмтэл
  • Удамшлын болон нүдний бусад эмгэг өвчлөл г.м

Гэхдээ нүдний эрүүл ахуйн дэглэмээ сахиад, нүдэндээ анхаарал тавин хайрлавал хараа муудахгүй байх боломжтой.

Манай эмнэлэгт ЛАЗИК мэс заслыг БНЭУ-ын VISITECH EYE CENTRE-ийн ЗӨВЛӨХ ЭМЧ Р.П.СИНГХ эмч сар бүр ирж хийдэг. Р.П.Сингх эмч уг мэс заслыг 2000 оноос хойш 18 жил хийж байгаа туршлагатай.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн асуулт бүрт бид хариулт өгөх боломжтой.

Таньд сайн сайхан, эрүүл энхийг хүсье

Солонго нүдний эмнэлгийн хамт олноос