card

 

  МЭНДЧИЛГЭЭ

 

Өнгөрсөн 13 жилийн хугацаа бидний хувьд сорилт, сургамж, амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд байлаа. Эмнэлгийн үйл ажиллагаа, удирдлагын арга барил болон нүдний нарийн мэргэжлийн эмчилгээ, оношлогоо, мэс заслын чадвараараа  Дэлхийн түвшний  хөгжилд алхам алхамаар ойртох, Монгол улсдаа тэргүүлэгч загвар эмнэлэг болох зорилго тэмүүлэлтэйгээр бид урагшлан хөгжсөөр ирлээ.

Солонго нүдний эмнэлэг нь ард иргэддээ олон улсын стандартад нийцсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн тулд эмч, сувилагч, ажилчдаа системтэйгээр хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт оношлогоо, шинжилгээ, мэс заслын багаж тоног төхөөрөмжүүдэд тулгуурлан, эмнэлгийн үйлчилгээг тасралтгүй сайжруулахад анхааран ажиллаж байна.

Манай хамт олны ажил үйлсийг дэмжин, хамтран ажилладаг байгууллагууд, биднийг зорин ирж, урам хайрлаж байдаг эмчлүүлэгч, үйлчлүүлэгч нартаа, зорилго нэгтэйгээр нэгэн баг болон хамтран ажиллаж байгаа нийт хамт олондоо, гэр бүлийхэнд нь чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

 

 

ЕРӨНХИЙ ЭМЧ                                   Г.НАРАНГАРАВ

 

7705-6699 / 77066699 / 77096699

"ТӨВ" эмнэлэг: Дүнжингарав худалдааны төвийн урд Санрайс хотхонд.
"UBH Салбар" эмнэлэг: Багшийн дээдийн урд байрлах UBH center 4 давхар 414 тоот