card

АЛСЫН ХАРАА 2023-2034 ОН

Монгол хүний эрүүл нүдний төлөө

ЭРХЭМ ЗОРИЛГО

Үйлчлүүлэгчдэдээ үйлчлүүлэх таатай орчин бүрдүүлэн, үйлчилгээний чанарыг эрхэмлэн, бүтээлч чадварлаг хүний нөөц, дэвшилтэт технологид тулгуурлан МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭГЧ ЗАГВАР ЭМНЭЛЭГ болно.

БАРИМТЛАХ СТРАТЕГИ

Салбартаа дэвшилтэт технологи, эмнэлгийн менежмент, хүний нөөцийн бодлогоор ямагт тэргүүлнэ.

БИДНИЙ УРИА

Бид тогтвортой хөгжлийг хангасан, энэрэнгүй хамт олон байж ажилтан, үйлчлүүлэгчийн номер нэг сонголт байна.

Түүхэн замнал

  • Ерөнхий эмч Г.Нарангаравийн санаачлагаар “Нүдний үзлэг, оношлогоо, эмчилгээ” –ний тусламж үйлчилгээ үзүүлэхээр 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдав.
  • 2008 онд Эмнэлгийн үйл ажиллагаагаа өргөтгөх, нүдний салбарын дэвшилтэт технологийг Монгол улсдаа нэвтрүүлэх, мэс заслын дараах эмчилгээний хяналтыг сайжруулах, гадаад улс орнууд руу нүдний нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явах иргэдийн урсгалыг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор БНЭУ-ын ВИЗИТЕХ (VISITECH EYE CENTRE) нүдний төвийн зөвлөх эмч Р.П.Сингх эмчтэй хамтарч эхлэв. Өдгөө бид 11 дэх жилдээ хамтран үр дүнтэй ажиллаж ажиллаж байна.
  • Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 15 ортой бөгөөд 2009 оноос Магадлан итгэмжлэгдэн үйлчлүүлэгч нартаа ЭМД-ын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж байна. Бид жилд 1000 хүнд хэвтэн эмчлүүлэх, 30 000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэх хүчин чадалтай.
  • 2016 оноос эхлэн хотын төвд ШАНГРИЛА МОЛЛ ЦОГЦОЛБОРТ урьдчилан цаг авч үйлчлүүлдэг салбар эмнэлгээ нээв.
  • Олон улсын түвшинд хүртлээ хөгжиж буй Манай улсын нүдний нарийн мэргэжлийн салбарын хөгжилд “Солонго Эмнэлэг” жинтэй хувь нэмэр оруулж, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулан, ард иргэддээ чанартай тусламж үйлчилгээ үзүүлж байна.
  • Бид хараа заслын LASIK хагалгааны үйл ажиллагаагаа өргөжүүлэн ХБНГУ-ын SCHWIND брэндийн орчин үеийн нүдний оношилгоо шинжилгээ, мэс заслын 3-р үеийн тоног төхөөрөмжүүдээр “Smart Sight” (зүслэггүй), “Femtosecond” (лазер зүслэгт) технологийн хагалгаануудыг Монголд анхлан нэвтрүүлээд байна.

7705-6699 / 77066699 / 77096699

"ТӨВ" эмнэлэг: Дүнжингарав худалдааны төвийн урд Санрайс хотхонд.
"UBH Салбар" эмнэлэг: Багшийн дээдийн урд байрлах UBH center 4 давхар 414 тоот