Таны хүүхдийн нүдний шилний хэмжээ өөрчлөгдөж байна уу

Аав, ээжүүдийн зүгээс хүүхдийнхээ харааны шилний хэмжээ өөрчлөгдөөд байгаа талаар мэдээлэл авахыг хүсдэг. Хүүхдийн нүдний харааны байдал 20 нас хүртэл биеийн өсөлтөөс шалгаалан өөрчлөгдөж байдаг тул та нүдний нарийн мэргэжлийн эмчид тогтмол хугацаанд хянуулж, таарсан шилийг нь сольж зүүлгэж байх нь их чухал шүү.

Хэрвээ хүүхэд таараагүй шил зүүгээд байвал ЗАЛХУУ НҮД үүсэх эрсдэл өндөр байдаг.

Таньд болон таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.