Нүд улайхад ямар дусаалга сайн бэ

Иргэдийн зүгээс манай эмнэлгийн пэйж хуудас, утсаар холбогдон асуудаг асуултуудын олонхи хувийг "Улайсан нүдэнд ямар дусаалга сайн бэ?" гэсэн асуулт эзэлдэг.

Нүд улайх маш олон шалтгаан байдаг учир ямар ч нарийн мэргэжлийн эмч утсаар таньд зөвлөгөө өгөх боломжгүй гэдгийг та бүхэн зөвөөр ойлгоорой. Сүүлийн үед түгээмэл байгаа харшлын шалтгаант нүдний улайлт, нүдний ханиадны вируснээс шалтгаалсан нүдний улайлт, нойргүйдэл ядаргаанаас шалтгаалсан нүдний улайлт гэх мэт олон шалтгаан бий. Энэ бүхний эмчилгээ ялгаатай байдаг учраас дур мэдэн хэн нэгнээс лавлаж дусаалга дусаах нь аюултай.

Тэгэхээр та нүдний нарийн мэргэжлийн эмнэлэг, эмчид хандах зайлшгүй шаардлагатай болохыг ойлгосон байхаа.

Таньд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье

Солонго эмнэлгийн хамт олноос