НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭЛТ ЗӨВЛӨМЖ-3

ЗӨВЛӨМЖ-3

Нүдний даралт ихсэлт(glaucoma) гэж юу вэ?

Нүдний өмнөд хэсэгт байнгын шингэн үүсэж байдаг ба энэ шингэн гадагшилж чадахгүйн улмаас нүдэнд илүүдэл шингэн хуримтлагдаж нүдний даралтыг ихэсгэснээр харааны мэдрэлийг гэмтээдэг өвчнийг нүдний даралт ихсэх өвчин гэнэ.

Нүдний даралт ихсэлт нь 60-с дээш насны хүмүүсийн хараагүйдлийн тэргүүлэх шалтгаан бөгөөд уг хараа алдалтаас эрт үеийн оношлогоо эмчилгээгээр бүрэн сэргийлэх боломжтой.

Эрсдэлт хүчин зүйлс

1. 40-с дээш нас

2. Гэр бүлд нүдний даралт ихсэлттэй хүн байх

3. Ази болон африк, латин америк хүмүүс

4. Нүдний даралт өндөр хэмжигдэж байгаа

5. Ойр болон холын харааны шил зүүдэг

6. Нүдэндээ гэмтэл авч байсан

7. Удаан хугацаагаар үрэвслийн эсрэг дааврын гаралтай эм хэрэглэж байгаа

8. Нүдний эвэрлэг бүрхүүл төв хэсгээр нимгэн

9. Чихрийн шижин, Цусны даралт ихсэлт, Мигрень буюу толгой таллаж өвдөх, Цусны эргэлтийн алдагдалтай эсвэл бусад эрхтэн системийг хамарсан архаг өвчтэй

Илрэх шинж тэмдэг

• Архаг толгойн өвдөлт

• Нүд өвдөх

• Дотор муухай оргих, бөөлжих

• Хараа бүрэлзэх

• Гэрэл солонгорч харагдах

• Нүд улайх

• Захын хараа алдагдах

Оношлогоо

• Нүдний дотоод даралтыг хэмжих (Тонометр)

• Нүдний хүүхэн харааг өргөсгөж харааны мэдрэлийн гэмтлийг үнэлэх, нэмэлт компьютер шинжилгээ хийх (OCT-ONH)

• Захын харааны алдагдал байгаа эсэхийг харааны талбайн шинжилгээ хийж үнэлэх (VF-Humphrey)

• Эвэрлэгийн зузааныг хэмжих (Пахиметр)

• Өмнөд хоргын өнцгийг үнэлэх (Гониоскопи)

Ямар эмчилгээ хийх вэ?

Нүдний даралт ихсэлтээс болж гэмтсэн харааны мэдрэл эргэн сэргэх боломжгүй болдог.

Гэхдээ эмчилгээ болон байнгын давтан үзлэгээр ялангуяа өвчний эхний үе шатуудад оношловол эргэшгүйгээр хараа алдалтыг удаашруулах, хэвээр хадгалах боломжтой болдог.

Эмийн:

Нүдний даралт бууруулах дусаалга

Эмийн бус:

Лазер болон мэс зас засал эмчилгээ. Тиймээс нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

#solongohospital

#хөөрхөн_нүдээ_хайрлая

#ХАЙРТАЙ_БҮХНЭЭ_ХАМГААЛЪЯ