НУЛИМСНЫ ХҮҮДИЙН ҮРЭВСЭЛ ЗӨВЛӨМЖ-6

Нулимс дамжуулах замын бүтэц

Хэвийн үед нулимсны булчирхайгаас ялгарсан нулимс доод зовхины ирмэгээр нулимсан нуур үүсгэж нулимсны дээд доод цэг, нулимсны суваг, нулимсны хүүдий, хамар нулимсны сувгаар дамжин хамрын доод жимээр гадагшилна

Нулимсны хүүдийн үрэвсэл
Ямар нэг шалтгаанаар нулимс дамжиж гадагшлах зам болох хамар нулимсны суваг нарийсч бөглөрснөөс нулимсны хүүдийд орсон нулимс болон хүүдийн салстаас ялгарсан шингэн хамраар гадагшилж чадахгүй зогсонгошил үүсдэг.Ингэснээр  хүүдий тэлж,  зогсонгошиж тогтсон ялгадас нь идээлүүлэгч нян өсөж үржих таатай орчин болж идээлж үрэвсдэг.

Нулимсны хүүдийн үрэвсэл буюу дакриоцистит нь хурц болон архаг хэлбэрээр тохиолддог нулимсны замын үрэвсэлт өвчин юм.

Илрэх шинж тэмдэг              

  • Байнга нулимс гоожих
  • Доод зовхины дотор буланд овгор үүссэх
  • Овгор дээр дарахад нулимсны цэгээр их хэмжээний салсархаг болон идээрхэг шингэн гарах
  • Хурц хэлбэрийн үед  
  • Тухайн хэсгийн арьс улайж хавдаж хөндүүрлэх
  • Хаван зовхи хацрын орчим тарж толгой өвдөх
  • Халуурах
  • Бүх биеэр шархирч өвдөх
  • Нэвчдэс зөөлөрч идээ буглан арьсыг нэвтлэн хагарч болно.

Эрсдэлт  хүчин зүйлс

  • Эмэгтэйчүүдэд илүү тохиолддог
  • Насжилт
  • Хамрын таславчийн муруйлт, хамрын хөндийн үрэвсэл томролууд
  • Гэмтэл
  • Системийн өвчнүүд /системийн чонон яр г.м, нулимсны хүүдийн хавдар/
  • Зарим эмийн хэрэглээ/нүдний даралт бууруулах зарим дусаалга гм/

Ямар эмчилгээ хийх вэ?

Цочмог үед үрэвсэл намдаах, нянгийн эсрэг эмийн эмчилгээ хийж үрэвсэл намжсан үед зөвхөн мэс заслын аргаар эмчилнэ

Эмчилгээ хийлгэхгүй бол яах вэ?

Нүдний орчимд идээт голомт үүссэнээр эвэрлэг бүрхүүлийн идээт шарх үүсэх, мөн нүдний алимны мэс засал тухайлбал болор солиулах гэх мэт хагалгааны дараа аюултай хүндрэл үүсэх эрсдлийг дагуулж байдаг.